Sunday, November 14, 2010

Displaying traditional Mongolian script in any platform including iPhone and iPad - Монгол бичгийг ихэнх хөтлөгчид дүрслэх нь

Олны хүч оломгүй далай..
Дэм дэмэндээ, дээс эрчиндээ...

Монгол бичгийн тоон номын сан (Traditional Mongolian script digital library) байгуулах гээд зорьсон хүсэл маань бага багаар ахиж л байна. Энэ удаа, хүсэл зорилго нэгтэй андуудын дэмжлэгтэйгээр басгүй дэвшил гарлаа. Ихэнх хөтлөгч дээр хэрэглэгчээс ямарваа нэгэн тиг суулгах, тохируулах шаардлаггүй Монгол бичиг маань дүрслэгдэх боллоо. Бүүр iPhone, iPad дээр ч болох байх. Шалгаж үзэцгээрэй. Гэхдээ эх тэкст болон, хэлбэржүүлэлтээс(rendering) шалтгаалан алдаатай харагдах текст байгаа. Чадах чинээгээрээ засна. Алдаануудыг хэлж өгвөл баярлана шүү.

Эргэн санахуй, 2005 онд гэр бүлийн хүн маань хоёр түүхэн сурвалж сонгон авч, гарны драйвэр байхгүй, Виндовс Виста гарах гэж байгаа сураг л дуулдаж байхад, олон улсын стандарт Юникодод нийцүүлэн insert symbol-оор 160 хуудас тэкст оруулж байжээ. Санаагаа олон улсын хуралд хэлэлцүүлэн дэлхий нийтэд Монгол бичгээ түгээх үүрэгт хувь нэмэр оруулахыг хичээсэн нь 2006 онд International Conference on Asia-Pacific Digital Libraries (ICADL 2006)-д танилцуулагдан, товхимолд нь хэвлэгджээ.

Юникод стандартад Монгол бичгээ орсноос нийтийн хэрэглээнд дарвитай ороогүй байсан билээ. Монгол хуучин кодлолчлол, тигээ үргэлжлүүлэн хэрэглэж, Өвөр Монголд тэс өөр кодчилол хэрэглэсээр байна.

Хэдийгээр Монгол бичгийн тоон номын сан маань алдаа мадагтай байсан ч нийтэд ил болгон олны дэмжлэгээр сайжруулаад явж байна.
Юникод стандартад орсноос хойш идэвхтэй ярьж хөөцөлдөж байснаараа Эрдээ эгчийн зөвлөгөө, Нацаг андын санал , мэдээллийн технологийн талаас Монголоос зүтгэж байсан ганц дайсан гэж хэлж болох Бадрал, Алмас, xvv, Мөнхбаатар нарын сайжруулалт дээр бас багахан сайжрууллаа.

Одооноос Виндовс XP дээрх Монгол бичиг зөв харуулах хэрэгслээ зохиогчийн эрх зөрчихгүй байхаар завандаа сайжруулна даа.

За тэгээд Төгөлдөр, Нацаг, Очироо андуудын Убунту дээрх нэмэлт байгаа юм чинь, Төгөлдөр анд хазсан алимд ААТ тиг оруулаад, Баянзул тэргүүтэй бүлгэм маань шинэ Монгол тигээ дуусгачихвал ч Монгол бичгийн тоон номын сан (Traditional Mongolian script digital library) дээр аль 2005 онд rendering engine байхгүй үед хийж байсан JavaScript-ээр Монгол бичгээ зөв дүрслэх(алдаа байгаа тул) функцээ авч хаях л үлдэх нь дээ.

Тоон номын санд зочлоод алдааг минь хэлээд өгнө биз дээ. Ямар ч тиг, нэмэлт энээ тэр суулгаагүй компьютерээс хандвал сайн шүү.

Мартсанаас хайлт дээр, кирил үсгээр бичээд хайгааарай. "хаан" ч юм уу.

Билигээ

Wednesday, November 11, 2009

Блог бичиж эхлэв дээ

Би юм бичихдээ маруухан л даа. Гэхдээ л блог бичихгүйгээр амьдарж нэг л болохгүйнэ дээ? За блог бичиж эхэлсэн хүмүүс ойлгож байгаа байлгүй.....

Блогоо Монгол бичиг тоон эринд гээд нэрлэв. Одоо хийж байгаа судалгаатай л холбоотой юм л даа. Санаа нь бусдын л адил Монгол бичигээ авч үлдэх. Бусдаас хэрхэн ялгарах юм байгаа юм бэ, сайн мэдэхгүй байна. Гол нь эртний бичиг баримт, ном судрыг тоон хэлбэрт шилжүүлэн тоон номын сан үүсгэх, орчин цагийн хэл дээр (Монгол болон гадаад) хайлт хийх.

За олон юм нуршихгүй, гол асуудалдаа орьё.

Хийж байгаа зүйл маань энд байна даа:
http://www.dl.is.ritsumei.ac.jp/tmsdl